Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Дэлхийн шинэ дэглэмийн эсрэг “Дөрөв дэх иргэн”
2015 оны 11 сарын 13 [Уншсан тоо: 73528]
 
Монгол телевизийн шууд нэвтрүүлэх танхим
2015 оны 2 сарын 22


Өвөл цаг болохоор өглөөний долоон цаг болж байгаа ч хот тас харанхуй хэвээр ажээ.

Би гэрийнхнийгээ сэрээчихгүй гэж  хаалгаа аяархан хаагаад сэмхэн гарч намайг авахаар ирж буй машиныг хүлээн гэрийнхээ гадаа тасхийм хүйтэнд гадаа гарч зогслоо.

Манай энэ хавь хот доторх гэр хороолол гэлтэй газар.
Яг хуучин циркийн хуучин байшингийн ард.
Энэ циркийн барилга эрт цагт сүм байсан бөгөөд ихэнхийг нь Дашчойлон хийд ерээд онд хийдийнхээ мэдэлд авсан бөмбөгөр оройтой гэр шиг модон байшингуудын л нэг.

Энэ манай өмнөх сүмд наймдугаар богд Жавзандамба хааны хатан Доногдулмын урлан, номын өргөө байсан гэдэг билээ.



Төдөлгүй Монгол телевизийн машин шороон замаар орж ирж би сууж хөдлөв.
Хоосон шахуу гудамжаар цас хаялахыг харж  явсаар “Улсын Драмын академик театр”-ын дэргэд байрлах өндөр шилэн байшингийн үүдэнд ирж машин зогсоход ёслолын костюм өмссөн  би бээр тэрэгнээс буулаа.  
     
Драмын театрын нүүрэн хэсэгт Монголын хувьсгалт залуучуудын  эвлэлийн тэмдгээс нар лугаа гэрэл сацран байгааг барлеф маягаар төвийлгөн хийсэн нь хуучнаараа байх авч ягаан өнгөөр ханатай нийлүүлэн будсан болохоор ялгарч үл харагдана.

Залуучуудыг үзэл суртлаар цэнэглэдэг газар байлаа даа …Эрт цагт  энд мөн ч олон жүжиг үзсэн дээ… гэж бодсоор телевизийн байрлуу орлоо.

Оскарын 2015 оны ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг “Монгол  телевиз” “Херо” энтертэйнмент студитэй хамтарч шууд дамжуулдаг болоод гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

Саяхнаас “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг ардын яруу найраг Бавуугийн Лхагвасүрэн  ахтай хамт хөтөлж нэрд гарсан П. Анужин бид хоёр хамт сууж хөтөлж таардаг бол нэвтрүүлэгч С.Чимгээ “Үндэсний Тойм” сэтгүүлийн эрхлэгч Р.Батсайхантай хамтарч энэ ёслолын ажиллагааг тайлбарлаж хөтөлдөг.

Энэ жилийн наадамд сонгогдсон кинонууд өмнөх наадмуудаас нийтдээ нэлээд өөр, миний таашаан үздэг бас хийчих санаатай явдаг артхаус шинжтэй кинонууд, бие даасан киночдын бүтээлүүд  давамгайлж байсны дээр баримтат киноны төрөлд улс төрийн өнцгөөр бол бүх дэлхийн анхаарал татсан нэг баримтат кино өрсөлдөж  байлаа.



Энэ бол Эдурд Сноуден хэмээх АНУаас оргож гарсан тагнуулын тухай АНУ, Герман, Их Британийн хамтарч бүтээсэн “Дөрөв дэх иргэн” буюу Сноудений үнэн, хэмээх баримтат кино байсан юм.

 Батсайхан бид хоёр тайз засаж гэрэл чийдэн тавьж буй олныг орхиод  эрвээхий зангиагаа түр суллаад   үүдэнд зогсоод тамхи татах зуураа ярилцаж байлаа.

-За одоо л Оскар ямар үзэл сурталтайг, АНУ ын төрийн бодлого эд нарт нөлөөлдөг эсэхийг  харах болж дээ? АНУын  эсрэг, эх орноосоо урвасан “урвагч”  хүний тухай кино ... хэмээн намайг яриа үүсгэхэд  Батсайхны нүд сэргэж
-Шагнал өгчих л болов уу гэж би харж байна. Арай ч дээ. Гэхдээ Оскарын толгой тэр аяараа жүүдүүд байдаг юм билээ…
 
…Манай “Ингэн нулимс” ийг Оскард оруулдаг ч Германы хийсэн давхар төлөвлөгөө байсан юм шүү дээ. Еврейчүүд Германыг ер дээш гаргахгүй байсан. Германы найруулагчид нэг ч Оскар аваагүй байж.

Тэгээд гэмгүйгээр нь хөгжмийн баримтат киногоор Оскар горилохдоо  “ Ингэн нулимс” ийг бодлогоор хамт оруулж шахаанд хийсэн хэрэг  юм билээ.

-Тэр жил  “ Буна виста сошиал клаб “хэмээх АНУ ын нэртэй жааз хөгжимчин Рей Куудер Кубад очоод олж харсан Куба хөгжимчдийн тухай кино аваа бз дээ?

-Тийм. Тэгээд бас болоогүй хэппи эндтэй…ха ха төгсөхдөө тэр хөгжимчид  анх удаагаа Нью Йоркод ирээд дуусдаг кино …Тэр нь тэгээд Оскар авсан юм… гэж байтал чихэвч зүүсэн туслах найруулагч–Эхэллээ шүү …хэмээгээд бид хоёрыг шууд нэвтрүүлгийн  тамхимруу хөөж оруулсан билээ.
       
Академийн шагнал гардуулах ёслол бүтэн гурван цаг үргэлжилсээр баримтат кино гэсэн хэсэгт ирэхэд өнөөх “Дөрөв дэх иргэн” кино Оскарын оны шилдэг баримтат кино шагнал  авах эсхийг шийдэх боллоо.
    
“Citizenfour” кинонд  Эдуард Сноуден  АНУын тагнуулын байгууллага (NSA) дэлхий дахиныг тагнан туршиж байгааг нотолсон  өгүүлсэн бөгөөд Лаура Пойртрас хэмээх АНУын найруулагч эмэгтэйн 2014 онд хийсэн  баримтат кино юм.



Гэтэл өнөөх  шуугиан тарьсан “Citizenfour” кино 2015 оны Оскарын  шилдэг баримтат кино Академийн шагнал хүртдэг юм байна.

Сноуден бол одоогоор дэлхийн нууц засгийн газар болох Масоны эсрэг зоригтой хандсан ганц хүн билээ.

Масон бол 13 р зуунд дэлхийг захирч байсан Монголын их эзэнт гүрний дараа өнөөдөр дэлхийг далд захирч байгаа нууц дэлхийн засгийн газар юм.
     
Энэ кинонд Сноуден анх Хонг Конгод оргон зайлах үеэс дагаж зураг авсаар хийсэн кино бөгөөд тун удалгүй Эдуард Сноуденийг дэмждэг интернет дэх нэг байгууллага, нэгдэл гарч ирсэн бөгөөд тэднийг “Анонимус” буюу   “Нэргүй ” хэмээн нэрлэнэ. Тэд түүнийг илт өмөөрч энд тэнд баг зүүн жагсдаг .

Тэд нүүрэндээ инээмтгий хүний баг зүүгээд интернетэд мэдэгдэл хийж байдаг. Цагаан өнгөтэй сахалтай инээсэн эрийн төрх бүхий тэр багийг Гая Фоскийн баг,  Анонимус баг, Вендэтта баг гэж нэрлэдэг, эсвэл зүгээр л V (вий) баг буюу – авилга бүхий бүтэц, өнөөгийн тогтолцоог эсэргүүцсэн, барууны хүчний шинэчлэлийн эсрэг тэмцлийн гол тэмдгийн нэг, эсэргүүцэгчид сөрөг хүчний билэг тэмдэг хэмээдэг. Дэвид Ллойд хэмээх зураачийн  зурсан япон маягийн  манга зургаар хийгдсэн багийг тэд зүүцгээдэг билээ.

Тийм баг зүүсэн хүн зурагтаар
    “Дэлхийн иргэд ээ интернетийн хэрэглэгчид ээ!
 Бид бүгд  Эдуард Сноуденийг дэмжих хэрэгтэй.

Том ахын дэглэмийг эсэргүүцэхийг уриалж байна. Бид та бүхнийг  “Нэргүй” болохыг урьж байна. Бид дэлхий нийтээрээ нэгдэж тэмцэх ёстой юмаа. Бидэнд удирдагч байхгүй, зэрэг дэв харилцаа холбооны зорилго байхгүй, маш олон арга барил хэл дээр интернетээр тархаж байгаа интернет эрх чөлөөний төлөө хөдөлгөөн тул бидэнтэй нэгдэгтүн!

Бид анонимус бид тоо томшгүй бид өршөөлгүй. Бид мартахгүй ээ. Биднийг хүлээ! ” хэмээн тэр багтай нөхөр интернетэд мэдэгдэл байн байн хийж  байдаг билээ…

Бичиж буй номын хэсгээс.





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив