Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“МАНАН” буюу Монголын “Масон”-ы тухайд
2017 оны 5 сарын 23 [Уншсан тоо: 124012]
 
Хэд хоногийн өмнө Г.Уянга тв 9 телевизээр ярилаа.

Тэрээр ярихдаа;
…Манайд юу болоод байгааг томоор нь, анатомиор нь харахгүй байна.Нэг л юм буруу байна гээд байгаа болохоос МАНАН гэх мангасыг хуруу хумсны төдий л хэсгээр нь хараад байна…Энэ чинь амьд мангас юм аа. Үндсэн хуулиар газрын доорх баялаг бүх ард түмний өмч гэж хуульчилсан хэрнээ хорь орчим гэр бүлэзэмшиж  гадаадад аялахаа хажуу айлд орохын чинээ боддог, мөнгөнийхөө тоогоо ч мэдэхгүй шахуу ийм нэг тансаг хорин мянган хүн буюу хориодхон гэр бүл байна.

Энэ бүлэглэлийн толгой болсон хоёрхон хүн байна.

Ц.Элбэгдорж С.Баяр гэдэг хоёр намд нөлөөтэй Сиамын ихрүүд энэ клубийг, бүлгийг толгойлж байна. Үнийг л МАНАН гээд байгаа юм аа. Энэ хоёр нам биш…Энэ мангас Рио Тинто гэдэг газраас хөрөнгө мөнгө авч ард олныг шулдаг өнөөх газрын доорх ард олны баялаг гээд байгааг цөөхүүлээ иддэг хэсэг … Энэ мангас 2008 оны сонгуулиар  МАН 45 суудалтай засгийн эрхийг авсан мөртлөө долоон сарын нэгний будлиарнаар таван хүнээ цагдаагаар алуулсаны дараа үндсэн хуулиа зөрчиж Ц.Элбэгдоржтой хуйвалдаж МАНАН бий болгосон.

Гэхдээ эд нар л нэгдээд ганцхан зүйл хийсэн нь Оюу Толгойг гадагшаа өгсөн л биз дээ.Энэ үеэс энэ мангас амиа авсан юм аа.Мөнгө л тэднийг нэгтгэсэн …МАНАН гэдэг бол МАН - АН гэсэн хоёр нам биш юм аа.Хамгийн ашигтай Оюутолгой төсөл нь Монголд байхад Рио Тинтод Монголын Ерөнхийлөгчийн сонгууль огтоос хамаагүй, үүнд мөнгө зарахгүй гэж та нар гэнэнээр бодож байгаа юм биш биз?! С.Баяр яаран Лондонгоос ирсэн, 10 тэрбумаар үнэлэгдсэн МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших эрх гэнэт эзэнтэй болсон нь тохиолдлын хэрэг гэж бодож байгаа юм биш биз?!...хэмээн ярилаа.

Энэ яриаг сонсоод өмнө нь ч зөндөө судалж нэг ном болгох санаатай эхлүүлээд байсан МАСОН буюу дэлхийн нууц засгийн газар, Билдербергийн клуб, дэлхийн  шинэ дэглэмийн тухай бодол шууд залгаад орж ирэх ажээ.
 
“Билдербергийн клуб” дэлхийн засгийн газар мөн үү?
 
Энэ бол дэлхийн хамгийн нэр хүндтэй улс төрийн клуб юм.Билдебергийн клубийн гишүүд жилд ганцхан удаа нууц зөвлөгөөний үеэр уулздаг байна.
Тэнд гаднын хүн болон сэтгүүлчид орохыг хатуу хориглосон байдаг бөгөөд 2011 онд тэд Швейцарийн Сант Моррис нэртэй элит амралтын газрын тансаг буудалд уулзалтаа   хийжээ.
        
Клубийг 97 настай Дэвид Рокфеллер даргалдаг бөгөөд клубийн гүйцэтгэх захирал Збигнев Бжезинский  Зөвлөлт холбоот улсыг задлах алдарт төлөвлөгөөг боловсруулсан хүн ажээ.
         
Рокфеллерийн эцэг Жон Рокфеллер Титаникыг живэхээс өмнө бүх ажлаа хүүдээ даалгасан байдаг бөгөөд Жон Рокфеллер Титаникыг зориуд живүүлсэн ч гэж үздэг. Титаникын доод гурав дахь давхар цоожтой хэвээрээ живсэн.Тэнд байгаа хэсгийг хэрэггүй гэж тэд үзжээ.

Тэдэнд их олон хүн тээртэй санагдана.
         
Мэдээж клубд Барон Эдмунд Ротшийлд, Жорж Буш, Кандализа Райс, АНУын батлан хамгаалахын сайд Доналд Рамсфейлд, Хилари Клинтон зэрэг дэлхийн хамгийн баян нэг зуун хорин хүн багтдаг ажээ.
         
Тэнд бас хүн бүр бэлгэдлийн шахуу гэж ойлгодог Британийн хатан хаан ч оролцдог төдийгүй Ми-2 гэх мэт тусгай хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байна.
         
Тэд хурлаараа нефть, алтны үнийг тогтоож, аль улсад дайн гарах өдрийг товлож ер нь тун удахгүй дэлхийн засгийн газартай болох асуудлыг ажил хэрэг болгох гэж байна.

Тэд эхлээд хүмүүсийг цөөлөх бодлого явуулна. Ер нь тэдэнд ийм олон хүн отгоосоо хэрэггүй бөгөөд өөрсдийн үнэнч боол хэдхэн хүнтэй л амьдрахыг эрхэмлэнэ.Тэхээр дэлхийн дайн хэзээ ч гарч болзошгүй аж.
         
Тэр засгийн газар бүх хүмүүсийг оюун ухаанаар нь удирдаж хяналтдаа байлгахыг үргэлж хүснэ.
 
Эд бол Масончууд бөлгөө.

Энэ нийгэмлэгийг 1676 оны 5 сарын 1 нд Ротшилдын хөрөнгөөр Германд үүсгэн байгуулсан байдаг.

Харин энэ өдрөөс хоёр сарын дараа дэлхийн газрын зураг дээр шинээр АНУ гэх тусгаар улс бий болжээ.
         
АНУ-ын  нэг долларын тэмдэгт дээр Масоны билэгдэл байдаг ажээ. АНУ билэгдэл бүргэдийн цээжийг 13 туузтай рыцарийн бамбай хаасан байгаа. Энэ бүргэд нэг савартаа 13  сум, нөгөө савартаа 13 навч бас 13 жимстэй чиндүүн жимсний модны мөчир атгасан бий.
         
өн энэ бүргэдийн нэг далавч нь 32 өдтэй дүрслэгдсэн нь масонуудын ложууд /бүлэглэлүүд/ гишүүдээ нууцад нэвтэрсэн зэргээр нь 32 төвшинд ангилдагтай яг таарч байгаа юм.

Харин нөгөө далавч нь 33 өдтэй байдаг нь 33-р зэрэг бол буюу хамгийн дээд онцгой нууцад нэвтэрснийг илтгэдэг.
 
Нэгтийн долларын зүүн талд нь АНУ-ын Агуу Дардас гэж нэрлэсэн тамгыг дүрсэлсэн байгаа.
         
Энэхүү дардас дээр масонууд буюу чөлөөт чулуучдын билэгдэл болох чуулуун пирамидыг зурсан байдаг.
      
Масонууд өөрсдийгөө эртний Египетийн нууц нийгэмлэгүүд болон хувилгаануудаас угшилтай гэж батлах зорилгоор өөрсдийгөө чөлөөт чулуучид гэж бас нэрлэдэг.
       
Гэвч энэ пирамид бол ер бусын харагддаг буюу дээд оройг нь таслан авсан байдаг.
        
Энэ пирамид нь чулууг 13 давхар өрж босгосон байгааг тоолж үзэж болно.
         
Судлаачид үүнийг Илюминатуудын пирамид гэж нэрлэдэг.Илюминатууд гэдэг нь “нууцад нэвтэрч гэгээрсэн” гэсэн утгатай үг бөгөөд тэд эртний масон нийгэмлэгүүдийн бүхэл бүтэн бүлэглэлүүдээс бүрддэг байна.
         
Оройг нь таслан авсан пирамидын орой дахь гурвалжин доторх нүд / масоны бас нэгэн билэгдэл/ гэрлийн цацраг дунд хөвж байгаа мэт харагддаг.Мэргэжлийн билэгдэл судлаачид энэ нүдийг “Бүхнийг тольдож байгаа мэлмий”, бүх масонуудын шүтээн - “Ертөнцийн Агуу Бүтээгчийн” мэлмий, ад чөтгөр Люциферийн нүд гэх мэтээр нэрлэдэг.Гэвч голдуу Чөтгөрийн нүд гэх нь бий.
 
Нүдний дээр дахиад л 13 үсгээс бүрдсэн латин бичиг байдаг: “Аnnuit Coeptis”. Гурвалжин доторх нүдний хувьд “Тэр /хэн бэ?/ биднийг ерөөж дэмжиж байгаа” гэсэн утгатай ажгуу. Доод талд нь энэ пирамидыг “Novus ordo seclorum”  гэсэн латин уриа бүхий туузаар ороосон байдаг. Энэ латин уриа нь “Дэлхийн Шинэ Дэглэм” гэсэн утгатай.
         
Төрийн тамганы төсөл боловсруулсан Франклин, Адамс, Жефферсон нар гурвуулаа масоны нийгэмлэгийн гишүүд байсан, тэгээд ч шинэ тивд шинэ улс байгуулах үйл хэргийг зохион байгуулж "Тусгаар тогтнолын тунхаг”-ийг баталсан хүмүүс бараг бүгдээрээ тус  нийгэмлэгийнх гэхээр үүнд нэг их гайхах зүйлгүй мэт.
          
Дэлхийн засгийн газар хэмээх нууц байгууллага байдаг, аливаа том шийдвэр болгоны ард тэд зогсдог, энд тэндхийн дайн байлдаан, улс орон бий болох устах зэрэг нь цөм түүний ажил, тэр бүү хэл 1917 оны Октябрийн хувьсгал ч, хоёр мянганы зааг дээрх даяарчлалын үйл явц ч тэдний бодлогын хэрэгжилт гэж ил тод өгүүлсэн ном хэвлэл гарч, олны гайхшралийг төрүүлж байгаатай масончуудын тухай домгийг давхцуулан тавиад XVIII зуунаас хойших дэлхийн гол гол түүхийг тайлбарлах гэж үзвэл сонин дүр зураг гарна.
         
АНУ-ын ерөнхийлөгч Рузвельтийн "Бүх цаг үед, ялангуяа өнөө цагт хэзээ нэгэн цагаас илүүтэйгээр нууц нийгэмлэгүүд л дэлхийг удирдаж байна”, "Улс төрд санамсаргүй зүйл хэзээ ч болдоггүй. Ямар нэг юм боллоо гэхэд тэгүүлэхээр бодсон л гэсэн үг” хэмээн тухайн үедээ хэлж байсныг үүн дээр нэмээд үзэхээр хардах эрх улам ч илүү болно.
 
Энэ мөнгөн тэмдэгт АНУ ын ерөнхийлөгч Рузвельтийн үед хэвлэгдсэн бөгөөд тэрээр мөн л Масоны нэг гишүүн байсан юм.
         
Дэлхийн нөлөө бүхий хамгийн баян 120 хүн гурав хоног нууц хуралдаан хийж байхад дэлхийн хэвлэл мэдээлэл таг дүлий мэт өнгөрдөг.
         
Ийм нэгэн хурлын дараа Европын холбоо үүссэн, алсдаа Азийн холбоо ч үүснэ.
          
Хойд Америкийн холбоо гэж байгуулахаар эртнээс нууцаар хуйвалдаж байгаа ч энэ тухай ямар ч зоригтой сэтгүүлч дуугардаггүй.Яагаад гэвэл дэлхийн бүх хэвлэл мэдээлэл тэдний гарт байдаг.
         
Мексик, Канад, Америк гурав европын холбоо шигээр  нэгдэж амеро гэх мөнгөний нэгж гарч ирэх нь.
         
Тэнд гүйлгээ хийх валютыг Aмеро гэж нэрлэх бөгөөд энэ нь Хойд Америкийн Чөлөөт нэгдэл гэж үзэж байна.
         
Хуйвалдааны онолчид нь АНУ, Канад, Мексикийн засгийн газар аль хэдийн New World Order (Шинэ дэлхийн дэглэмийн) нэг хэсэг болгон, уг валютыг гүйлгээнд оруулах  арга хэмжээ авч байгаа ажээ.
         
Ингээд Европын холбоо, Азийн холбоо, Хойд Америкийн холбооны нэгдсэн удирдлага бол дэлхийн шинэ дэглэм бүхий дэлхийн засгийн газар болох юм.
Тэд өнөөдөр буутай манаатай хаалганы цаана хуралдаж дэлхийн асуудлыг шийдэж байдаг байна…гэх мэтээр бичвэл бүхэл бүтэн ном болох тул орхиод өөрсдийнхөө тухай яръя.
 
Манай даа л “Масон” болсон МАНАН гэж…

1992 оны Монгол улсын Үндсэн хуулиар зөвхөн улс төрийн нам, эвсэл УИХ д нэр дэвшүүлэхийг мэдэх бөгөөд мөнөөх нам, эвсэл УИХ-ыг удирдах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг байгуулах төдийгүйУИХуралд суудалтай нам, эвсэлд л Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх онц эрхийг олгосноор ардчилсан бус хуйвалдааны дэглэмийн суурийг хуульчилсан байдаг.

Өнгөц харахад юу нь тэгээд буруу юу юм бэ? улс төрийн намууд л төрийг байгуулдаг биз дээ гэх боловч МАН-ын 310 гишүүнтэй Бага Хурал хэмээх хөрөнгөтний клуб, АН-ын 228 гишүүнтэй Үндэсний зөвлөлдөх хороо хэмээх бас нэг олигарх бүлэг л бүхнийг мэддэг болоод их удсан байж. Энэ бүлгүүдийг хэн арга зальтай, хэн хөрөнгө мөнгөтэй нь удирдах бөгөөд хөрөнгө мөнгө гэдэг гаднаас ирж байгаа энэ үед гадны гар хөл болж дээр өгүүлсэн Билдербэргийн клубтэй тун төстэй бүтцүүд бий болжчухамдааэдүгээгийн олигарх дэглэм буюу мөнгөөр холбогдсон төрийн дээд бүтцийг аажмаар бий болгосон нь манайдаа л Масон маягийн бүтэц болжээ. Тэдний ихэнх нь баячуудын шүтээн гэх тодотголтой шүдэнг шүтдэгээрээ бас нэгдмэл шашинтай ч гэж хэлж болно.Улс төрлүү бүгд хошуурдагийн нууц бол баяжих гэсэн гагц хүсэл бөлгөө.

Энэ Масон маягийн бүтэц хэзээ эхлэн амилсан тухай дээр Г.Уянга ярьсан бөгөөд яах ч аргагүй 2008 оны 7 сарын 1 ны дараа байгуулагдсан МАНАН гэх хамтарсан засгийн газар, тэр засгийг бий болгож буй хоёр намын толгой нар хуйвалдаж байж Оюутолгой хэмээх баялагийг  Рио Тинтод ашигтайгаар өгсөнөөр  байнгын спонсортой болж өнөөх хоёр намын клуб дээгүүрээ нууцаар нэгдээд цааш явсан ч бас хоорондын зөрчил даамжирсаар сүүлдээ хэдүүлхнээ бие дааж  өөрсдийнх нь эсрэг хөдөлсөн хөдлөх нигууртай бүгдийг зайлуулах, зандалчлах ажил өрнүүлсээр өнөөг хүрсэн билээ. Одоо засаг барьж байгаа намын хийж буй ажлыг харахад Олон улсын валютын сангийн зээл дээр яаж ийж байгаад Хятадаас зээл авчих тухайд буюу яаж хурдан эдийн засгаар хэнээс ч хараат болсон хамаагүй  өөртөө мөнгө олох тухай л филсофи явсаар байгаа нь олны нүдэнд ил. 

Харин сая нэг намд нь маш том өөрчлөлт гарсанаар байдал нэг л бишдэв. Энэ өөрчлөлт бол Ардчилсан нам олны нүдэн дээр 180 мянган гишүүдээсээ санал асууж даргаа сонгоод, дараа ньҮЗХ гэх олигарх клубын шийдвэрээр бус 180 мянган гишүүдийнхээ санал асууулгаар ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ ам шүдийг нь авч асууж байцааж байгаад  сонготол яг өнөөх  МАНАН-Масоны зуултад эртнээс орчихоод яваа  Х.Баттулгыг доороос гаргаж ирсэн явдал болж бүх байдал бишдэв. Ардчилсан намын зуун хэдэн мянган гишүүн гэдэг манай сонгогчдийн жижигрүүлсэн идэвхитэй хэсгийн санал гэж үзвэл энэ сонгогдоод гараад ирсэн хүн бол яах аргагүй ард олны хүсэл захиалга тул нүүр номоор ч маш сайн хүлээж авч байгаа нь тэднийг сандралд оруулсан явдал байлаа.

Энэ хүнд хэн дургүй вэ гэвэл өнөөх МАНАН гэж томьёолоод байгаа “Монгол-Масонууд” бүгд дургүйг бид мэднэ.Х.Баттулгын өөрөөсөө хорин тэрбум шахуу төгрөг гаргаж хийсэн олон төслүүдийн нэгээр өнөөх алдартай Чингис бондын мөнгө боссон бөгөөд харин тэрнээс нь ЭМСИЭС ээс төр нь булааж аваад байсан төмөр замд 200 саяыг өгөөд цаашаа нэг ч сохор зоос өгөлгүй гацаасан явдал гарсныг  мэдэх бөгөөд өгсөн 200 д нь хийсэн ажил нь “овоолсон шороо” нэртэй ил зурайж байгаа шүү дээ. Мөн түүнчлэн төмөр зам тусгаар тогтнолын тухай тв гээр дахиж гаргахыг хаасан нэвтрүүлэг энэ бүхний эхлэл байсныг ч ард олон мартаагүй.

Хэрвээ энэ хөмсгөө зангидсан нөхрийг ерөнхийлөгч болгоод гарт нь АТГ, Прокурор ,Шүүхийгөгчихвөл тэр клубынхны олз олдог үүд үүрд хаагдаж харин ард олонд тэр хаалга онгойж үндсэн хуулийн 6-р зүйлийн 1 д заасан газрын доорх баялаг бол бүх ард түмний өмч мөн гээд бүх газрын баялагийг ард түмэнд хувьцаа болгон тараах гэж зүтгэх хүн мөн тул түүний эсрэг маш хүчтэй эцсийн зоосоо ч үл хайрлан МАНАН клуб бүх хүчээрээ хөдлөх нь ойлгомжтой болоод байна.

Энэ удаагийн сонгуульд Х.Баттулга ялбал Монгол ялна гээд байгаа нь өрсөлдөгчөө эрлийз  гэдэгтээ бус манай баялагийг авах гэсэн гадны нөхөд, тэднийг зуучлан,дэмжиж баяжсан цаашдаа ч улам баяжих  МАНАН бүлгээ тэд өөхшүүлэн дэмжиж тэдний  хүчээр, тэдний мөнгөөр  түүнрүү дайрах болохоор монгол нутагаа өмөөрсөн утга бөлгөө. 

Гэхдээ Монголын заяа их болохоор Монгол ялах буй за! Монгол хүний дотоод ухаан гэж нэг юм бид бүгдэд нь тэгш бий дээ…



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив